Агуулгыг алгасах

App Clip

«Удахгүй»

Gerege App-ын App Clip хараахан гараагүй. Худалдагч App Clip-ийг одоо турших боломжгүй, түүнд зориулж юу ч бүтээх шаардлагагүй: sticker, QR-ийн URL нь хэвээр — https://geregeapp.mn/pay/t/<code> (NFC-г турших). Өнөөдөр тэр URL-ийг Gerege App (iOS build 122+) өөрөө барьж төлөх цонхыг нээнэ; апп суугаагүй утсанд Safari-д нийтийн терминалын хуудас нээгдэнэ. Clip гарахад апп суугаагүй утсанд Clip нээгдэх болно.

Энэ хуудас нь төлөвлөгөөг ба Gerege-ийн iOS хөгжүүлэгчид Clip-ийг хэрхэн турших тухай. Хугацаа: 5 минут.

Юу болох вэ

  • Gerege App суугаагүй утсаар sticker эсвэл QR уншуулахад App Clip нээгдэж машин, байршил, дүнг харуулна; «Gerege App-аар төлөх» нь апп татах/нээх, эсвэл Clip дотроо eID-аар нэвтэрч SMS кодоор баталгаажуулж төлөх.
  • Gerege App суусан утсанд ижил URL апп-ыг шууд нээнэ.
  • Clip-ийн хаяг (төлөвлөгөө): https://appclip.geregeapp.mn/pay?t=<code>; bundle mn.gerege.app.Clip. Тэр host хараахан алга — Gerege App энэ хэлбэрийг танина, гэхдээ sticker-т үргэлж канон https://geregeapp.mn/pay/t/<code>.
  • Тамхины машин дээр App Clip идэвхжүүлэхгүй (насны шалгалт машин дээр үлдэнэ).

Gerege-ийн iOS хөгжүүлэгчид: Clip-ийг турших

Local Experiences (бодит утас): Settings → Developer → Local Experiences → «Register Local Experience»:

Талбар Утга
URL prefix https://appclip.geregeapp.mn/pay
Bundle ID mn.gerege.app.Clip
Title / Subtitle «Gerege App-аар төлөх» / машины нэр
Action Open

Дараа нь тэр prefix-тэй URL-ийг NFC tag-т бичиж эсвэл QR болгож уншуулна — Clip card гарна. (Developer цэс нь утсыг Xcode-д холбосны дараа гарна.)

Xcode: Clip-ийн scheme → Run → Arguments → Environment Variables-д _XCAppClipURL = https://appclip.geregeapp.mn/pay?t=7k2m9x4q3p — Clip ажиллахдаа энэ URL-ийг invocation болгон авна.

Simulator — Universal Link: Gerege App /pay/… холбоосыг (одоо ажилладаг) ба хожмын Clip-ийнхийг барихыг simulator-т (simulator-т NFC байхгүй):

xcrun simctl openurl booted "https://geregeapp.mn/pay/t/7k2m9x4q3p"
xcrun simctl openurl booted "https://appclip.geregeapp.mn/pay?t=7k2m9x4q3p"

TestFlight: App Store Connect → TestFlight → App Clip → «App Clip Invocations»-д тест URL нэмж, TestFlight-ийн тестерүүд жагсаалтаас нээнэ.

Худалдагчид юу хийх вэ

Одоо — юу ч үгүй. Терминалаа бүртгэж, url-ийг sticker, QR-д бичиж, sticker-ээ түгжинэ. App Clip Code-оор хэвлэх, Clip-ийн доторх төлбөр гарах үед энэ хуудас шинэчлэгдэнэ.