Мөнгөний урсгал¶
Хүний данснаас таны бодит банкны данс хүртэл мөнгө хаагуур явах, хэн юуг тохируулах, шимтгэл хэзээ хасагдах — худалдагчийн нүдээр.
1. Зураг¶
Хүний Gerege Wallet данс
│ confirm → барьцаа (hold) cancel / хугацаа → барьцаа буцна
▼
capture ─────────────┬──────────────────────────────────────────────┐
│ тооцоо унтраалттай (анхдагч) │ тооцоо асаалттай (оператор, апп бүрт)
▼ ▼
Таны payout данс (Gerege Wallet) Таны клиринг (Gerege дэвтэр дэх тусдаа данс)
бүтэн дүн, шууд │ хуваарийн дагуу (жишээ: ажлын өдөр 10:00, T+1)
▲ │ − шимтгэл (операторын дүрэм)
└──────────────── тооцоо (settlement) ◀─────────┘
│
Таны payout данс ───┴─▶ мөнгө гаргах хүсэлт ─▶ оператор бодит банкаар шилжүүлнэ ─▶ таны банкны данс
Дэд худалдагчтай бол capture нь тэр дэд худалдагчийн батлагдсан payout данс эсвэл клиринг руу; тооцоо (апп, дэд худалдагч) тус бүрт тусдаа явна.
2. Payout данс¶
- Апп-ын payout данс = таны орлого орох Gerege Wallet данс (хүний эсвэл байгууллагын). Байгууллагын данс нь Gerege Wallet-ийн байгууллагын хэсэгт (админ нээнэ).
- Апп-ынхыг оператор тохируулна (гэрээ, бизнесийн шалгалтын дараа); хөгжүүлэгч зөвхөн масктай дугаарыг харна
(
payouts_configured,payout_account: "******0042"). Байгууллагын админ өөрийн байгууллагын дансаа өөрөө тохируулах — «удахгүй». - Дэд худалдагчийнхыг дансны эзэмшигч Gerege App-д өөрөө батална (Payout холболт).
- Payout-гүй live intent үүсэхгүй (
409 payouts_not_configured).
3. Тооцоо (settlement)¶
| Горим | Capture хаашаа | fee / net |
Буцаалт хаанаас |
|---|---|---|---|
| Унтраалттай (анхдагч) | бүтэн дүн шууд payout данс руу | null |
payout данснаас |
| Асаалттай (оператор апп бүрт) | апп-ын клиринг | capture-ийн агшинд тогтоно | эхлээд клирингээс |
- Тооцоо хуваарийн дагуу клирингээс payout руу шилжинэ —
daily,weekdays,weekly:<гараг>,manual, Улаанбаатарын цагаар, T+N. Шилжсэн бүртsettlement.paidwebhook;GET /settlements(live). - Асаахаас өмнө capture хийгдсэн төлбөр хуучин замаараа үлдэнэ. Holdback (нөөц) байхгүй.
- Клиринг хүрэлцэхгүй буцаалт
refund.failed,failure_code: "settlement_shortfall"; хэтэрсэн дүн дараагийн тооцоонд шилжинэ. Авлагаар нөхөх — «удахгүй».
4. Шимтгэл¶
- Операторын төлбөрийн дүрэм апп бүрт, хувилбартай:
round_half_up(дүн × bps / 10000) + тогтмол, доод/дээд хязгаартай, төлбөрөөс ихгүй. Хүчин төгөлдөр болсон дүрэм хэзээ ч засагдахгүй — шинэ хувилбар. - Шимтгэл capture-ийн агшинд хүчинтэй дүрмээр тогтоно, дахин тооцогдохгүй. Буцаалт шимтгэлийг буцаахгүй (дүрэм
refund_feeгэвэл буцаалтын хувиар буцаана). - Дүрэмгүй бол шимтгэл 0. Өөрийн дүрмийг консолоос:
GET /dev/apps/{id}/payment-rule. - Тооцоо унтраалттай үед шимтгэл хасагдахгүй (
fee: null).
Тооцооны бүх талбар, томьёо, жишээ: Mini app-ын төлбөр — тооцоо.
5. Бодит банк руу гаргах¶
Gerege Wallet-ийн банкны код 0098 бусад банкнаас чиглэгддэггүй (Монголбанкнаас хараахан олгогдоогүй) — тиймээс
interbank шилжүүлэг Gerege данс руу ирэхгүй, гарахгүй. Мөнгө гаргах нь хүсэлт + оператор:
- Дансны эзэмшигч (байгууллагын данс бол админ) Gerege Wallet-аас мөнгө гаргах хүсэлт илгээнэ (дүн, банк, данс, эзэмшигчийн нэр; их дүнд SMS код). Мөнгө тэр агшинд дансанд барьцаалагдана.
- Оператор бодит банкаар шилжүүлж, банкны гүйлгээний дугаарыг бүртгэнэ →
paid(эсвэл татгалзвал барьцаа буцна). - Эзэмшигч Gerege App-д «Мөнгө гарлаа» мэдэгдэл авна.
Хүсэлт цуцлах боломжтой (оператор эхлүүлэхээс өмнө). Дүн 1 000₮-өөс, нэг эзэмшигч нэг дор ≤ 3 нээлттэй хүсэлт. Автомат payout (бодит банк руу хуваарьтай) — «удахгүй».