Тусламж¶
Асуудал гарахад хэнд, юу бэлдэж хандах. Хугацаа: 2 минут.
Хаана хандах¶
Тодорхой болно
Хөгжүүлэгчийн тусламжийн суваг (имэйл, чат, ticket) ба хариу өгөх хугацаа (SLA) хараахан батлагдаагүй — энэ хуудсанд тодорхой болно. Тэр хүртэл Gerege-тэй холбогдсон гэрээ, бүртгэлийн сувгаараа хандана уу.
Эхлээд өөрөө шалгах зүйл:
- Алдааны код —
codeбүрийн утга, юу хийх, дахин оролдох эсэх. - Консолын «Хүргэлтүүд» — webhook-ийн төлөв, сүүлийн HTTP код, алдаа (Локал webhook).
- Түгээмэл асуулт.
Хүсэлтэд юу бичих вэ¶
| Юу | Жишээ |
|---|---|
| Орчин | test эсвэл live |
| Түлхүүрийн client id (нууц биш) | gk_live_… / gk_test_… эсвэл mapp_… / mapp_test_…; түлхүүрийн нэр |
| Объектын id | pi_… (intent), re_… (буцаалт), evt_… (event), st_… (тооцоо), webhook endpoint-ийн id, терминалын код |
| Хүсэлт | method, зам (POST /api/v1/miniapp/payment-intents), HTTP статус, хариуны code |
| Request id | хариуны X-Request-Id толгой байвал |
| Цаг | цагийн бүстэй (2026-10-27T09:00:00+08:00 эсвэл UTC Z) |
| Юу хүлээсэн, юу болсон | товч |
Хэзээ ч бүү илгээ¶
- Түлхүүрийн secret (
gks_live_…,gks_test_…,gma_cs_…), webhook secret (whsec_…), access / refresh token (gma_at_…,gma_rt_…), launch code (gml_…) — дэлгэцийн зураг, log-ийн хэсэгт ч. Илгээчихсэн бол тэр дор нь хүчингүй болгож солино. - Хүний хувийн мэдээлэл (нэр, регистр, утас, данс). Төлбөрийг
pi_…-ээр нэрлэхэд хангалттай.
Аюулгүй байдлын асуудал¶
Платформын эмзэг байдал (халдлага, мэдээлэл алдагдах боломж) олсон бол нийтэд бүү бич — тусламжийн сувгаар хувийн байдлаар мэдэгдэнэ. Mini app-ын хувьд өөрийн апп-ын аюулгүй байдлын зөрчлийг 24 цагийн дотор операторт мэдэгдэх үүрэгтэй (Review-ийн шаардлага).
Төлөв ба өөрчлөлт¶
- Платформын ажиллагааны төлөвийн хуудас — «удахгүй».
- Хувилбар бүрийн өөрчлөлтийг Өөрчлөлтийн түүх-ээс үзнэ. Minor хувилбар зөвхөн нэмнэ — мэдэхгүй талбар, event-ийг үл тоомсорлох ёстой (API-ийн нийтлэг дүрэм).