Хүний мэдээлэл¶
Gerege таны системд хүнийг хэзээ ч нэрээр нь танилцуулахгүй. Та хүнийг нэрээ нууцалсан id-аар л танина; хүн өөрөө зөвшөөрсөн зүйлийг л (mini app-д) авна.
1. Хүнийг юугаар таних¶
Mini app (app) |
Худалдагч (qr, redirect, terminal) |
|
|---|---|---|
| Id | sub = user_ref = u_ + 32 hex |
user_ref = u_ + 32 hex |
| Хэрхэн үүсэх | HMAC(апп-ын давс, хүний id) — таны апп-д тогтмол, апп хооронд холбогдохгүй (pairwise) | Төлбөр бүрт шинэ санамсаргүй — claim бүрт (claim суларч өөр хүн авбал ч шинэ) |
| Хэзээ | нээлтээс (token-ий user) |
claim хүртэл null, дараа нь intent ба webhook-д |
| Яагаад | хүн таны апп-ыг нээж, зөвшөөрөл өгсөн | хүн танд зөвшөөрөл өгөөгүй: машин нэг худалдан авагчийн худалдан авалтуудыг холбож чадвал танилцаагүй хүнийг мөрдөж буй хэрэг |
Худалдагч тогтмол худалдан авагчаа таних шаардлагатай бол (гишүүнчлэл, оноо) өөрийн нэвтрэлтээр, хүний өөрийн
зөвшөөрлөөр шийднэ — Gerege-ийн user_ref-ээр биш.
2. Юу хэзээ ч ирэхгүй¶
- Хүний нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, нас (зөвхөн
min_age-ийн шийдвэр хэрэгжинэ —403 age_restricted). - Данс, дансны дугаар, үлдэгдэл, банк.
- Утасны дугаар — mini app
profile.phonescope-оор, хүн зөвшөөрсөн бөгөөд SMS-ээр баталгаажуулсан үед л (E.164). Худалдагчид хэзээ ч. - Имэйл — mini app
profile.emailscope-оор, хүн зөвшөөрсөн үед л. Худалдагчид хэзээ ч. - Платформын дотоод хэрэглэгчийн id.
- Нийтийн
/payхарагдацад: тайлбар, reference, metadata, хэн claim хийсэн — юу ч (зөвхөнclaimed: true|false).
Нэр (given_name) — «удахгүй»; ирсэн ч хүний зөвшөөрлөөр л.
3. Хүнд юу харагдах¶
| Талбар | Төлөх цонхонд | Мэдэгдэлд | Нийтийн /pay-д |
|---|---|---|---|
| Апп-ын нэр, icon (бүртгэл, review) | ✓ | ✓ | ✓ |
Терминалын label, location; дэд худалдагчийн display_name |
✓ (Face ID-аас өмнө) | — | терминал ✓ |
| Дүн | ✓ | ✓ | ✓ |
description (таных, 1–80) |
✓ | хэзээ ч | — |
reference, metadata |
— | — | — |
description бол захиалгын товч («Захиалга №1001»), бүтээгдэхүүний ангилал биш: тамхи, согтууруулах ундааны нэр
бичихгүй. Апп-ын бичсэн текст платформын гарчгийн доор гарвал фишингийн суваг болно — тиймээс мэдэгдэлд зөвхөн дүн
ба апп-ын батлагдсан нэр.
4. Таны үүрэг¶
user_ref, intent, webhook-ийн өгөгдлийг таны өөрийн хувийн мэдээллийн бодлогын дагуу хадгална (бүртгэлдprivacy_urlзаавал, 200 хариулах).- Хүний өөрөө танд өгсөн мэдээлэл (хүргэлтийн хаяг, утас) — таны хариуцлага; Gerege-ийн id-тай холбож хадгалах эсэхээ бодлогодоо тусгана.
- Хүн mini app-аа салгавал (
consent.revoked) тэрuser_ref-ийн session-ийг хаана. - Насны хязгаартай бараа: intent-ийн
min_age(13–21) — Gerege нас шалгаж шийднэ, нас, регистр танд ирэхгүй. Машин дээрх өөрийн шалгалт (жишээ нь eID QR) таны хариуцлага хэвээр.