Агуулгыг алгасах

Тайлан (statements)

Тайлан нь апп-ын (эсвэл дэд худалдагчийн) мөнгөний хөдөлгөөн бүрийг нэг мөрөөр, Улаанбаатарын огноогоор гаргана — сарын хаалт, нягтлан бодох бүртгэл, Excel-д. Уншихад ~6 минут. Хэрэгтэй: консолд miniapp.finance эрхтэй гишүүн, эсвэл server-ээс settlements:read scope-той API түлхүүр.

Хаанаас татах

Хэн Зам Нэвтрэлт
Консол GET /api/v1/miniapp/dev/statements?app_id=… нэвтэрсэн сесс, miniapp.finance (эсвэл админ); app_id заавал — тайлан нэг апп-ынх
Таны backend GET /api/v1/miniapp/statements Basic (зөвхөн API түлхүүр — хүний token биш), scope settlements:read; апп ба орчин нь түлхүүрийнх
curl -sS "https://geregeapp.mn/api/v1/miniapp/statements?from=2026-10-01&to=2026-10-31&format=csv" \
  -u "$GEREGE_CLIENT_ID:$GEREGE_CLIENT_SECRET" -o statement-2026-10.csv
Параметр Утга
from, to YYYY-MM-DD, Улаанбаатарын өдөр, хоёулаа багтана. Анхдагч: өнөөдөр хүртэлх сүүлийн 30 өдөр; ≤ 366 өдөр; from > to эсвэл буруу хэлбэр → 400 invalid_range
sub_merchant_id орхивол бүх урсгал (апп-ын өөрийнх ба дэд худалдагч бүрийнх); хоосон (sub_merchant_id=) бол зөвхөн апп-ын өөрийн урсгал; UUID бол тэр дэд худалдагчийнх
format json (анхдагч) эсвэл csv; өөр → 400 invalid_format
environment зөвхөн консолд: live (анхдагч) эсвэл test. Server-д түлхүүрийн орчин — test түлхүүр sandbox-ын тайланг уншина

Нэг тайлан ≤ 100 000 мөр; илүү бол 422 statement_too_large (max_rows) — хугацааг хуваа. Rate limit: server 60/мин, консол 30/мин. Бусад алдаа — Алдааны код-ын «Самбар, тайлан, симуляц» хэсэг.

Мөрийн төрлүүд

Тайлан нь урсгал бүрийн клирингийн үлдэгдлийг (тооцоонд хүлээж буй мөнгө) дагана: balance_after нь тухайн урсгалын мөрийн дараах үлдэгдэл, net нь түүний өөрчлөлт.

type Хэзээ gross fee net
captured төлбөр апп-д орсон (confirmed_at) +дүн 0 +дүн
refunded буцаалт амжилттай болсон −дүн 0 −дүн
fee төлөгдсөн тооцооны шимтгэл (буцаасан шимтгэл бол +) 0 −шимтгэл −шимтгэл
settlement_paid мөнгө payout данс руу гарсан 0 0 −төлсөн
fee_carried тооцоо шимтгэлээ дараагийнх руу шилжүүлсэн (авах мөнгө байгаагүй) 0 −дүн 0
clearing_carried тооцоонд багтаагүй буцаалтын илүүдэл дараагийнх руу −дүн 0 0
  • Тооцоо асаагүй апп (өнөөдөр бүгд), тооцоо асаахаас өмнөх төлбөр ба test горимд мөнгө шууд payout данс руу очдог тул captured бүрийн ард тэр дор нь settlement_paid (−дүн), payout данснаас гарсан буцаалт бүрийн ард settlement_paid (+дүн) мөр гарна — урсгалын үлдэгдэл 0 хэвээр.
  • Тайланд зөвхөн төлөгдсөн (paid) тооцоо орно; pending, failed, хүчингүй болсон тооцоо — үгүй.
  • Мөрүүд цагаар, дараа нь captured → refunded → тооцооны дарааллаар эрэмбэлэгдэнэ.

JSON

{
  "object": "statement",
  "app_id": "2c4b8e1a-7d3f-4a5b-9c6d-1e2f3a4b5c6d",
  "sub_merchant": null,
  "environment": "live",
  "from": "2026-10-01",
  "to": "2026-10-31",
  "timezone": "Asia/Ulaanbaatar",
  "currency": "MNT",
  "streams": [{"sub_merchant": null, "opening_balance": 0, "closing_balance": 0}],
  "totals": {"captured": 45000, "refunded": 0, "fees": 0, "settlement_paid": 45000, "net": 0},
  "data": [
    {"date": "2026-10-22", "at": "2026-10-22T08:59:55Z", "type": "captured", "payment_intent": "pi_4fQ2mX8kLp0aZr7TbN3cVw9E",
     "refund": null, "settlement": null, "sub_merchant": null, "reference": "order_8812",
     "gross": 45000, "fee": 0, "net": 45000, "balance_after": 45000, "currency": "MNT"},
    {"date": "2026-10-22", "at": "2026-10-22T08:59:55Z", "type": "settlement_paid", "payment_intent": "pi_4fQ2mX8kLp0aZr7TbN3cVw9E",
     "refund": null, "settlement": null, "sub_merchant": null, "reference": "order_8812",
     "gross": 0, "fee": 0, "net": -45000, "balance_after": 0, "currency": "MNT"}
  ]
}
  • streams[] — урсгал бүрийн эхний (opening_balance, from өдрийн 00:00-д) ба эцсийн үлдэгдэл. Урсгал бүрт opening_balance + Σ net = closing_balance.
  • totals — captured (Σ gross +), refunded (Σ буцаалт, эерэг тоогоор), fees, settlement_paid, net.
  • at нь UTC, date нь Улаанбаатарын огноо.

CSV

Баганууд тогтмол (шинэ талбар нэмэгдэхэд Excel-ийн томьёо эвдрэхгүй):

date,type,payment_intent,refund,settlement,sub_merchant,reference,gross,fee,net,balance_after,currency
  • UTF-8 BOM-той — Excel монгол текстийг зөв нээнэ; таслалаар тусгаарлагдана; тоо бүхэл ₮.
  • Файлын нэр statement-<slug>-<орчин>-<from>-<to>.csv.
  • =, +, -, @-ээр эхэлсэн reference-ийн өмнө ' нэмэгдэнэ (Excel томьёо болгож ажиллуулахгүйн тулд).

Консол мөн төлбөрийн жагсаалтыг CSV-ээр өгнө (GET /api/v1/miniapp/dev/payments?format=csv, miniapp.finance) — intent бүр нэг мөр (Payment intent-ын «Самбараас» хэсэг).

Тулгах

  1. Сар бүр from/to-г сарын эхний, сүүлийн өдрөөр тайлан татна.
  2. settlement_paid мөрүүдийн нийлбэрийг payout дансны орлоготой тулгана; тооцоо асаалттай бол settlement бүрийн id-аар GET /settlements/{id}-ийн intents[] / refund_items[] мөрүүдтэй (Тооцоо).
  3. reference-ээр өөрийн захиалгатай тулгана; дутуу байвал GET /payment-intents?reference=… (Тулгалт).